Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдээлэл

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй жолоодлого

Манай хатуу хучилттай авто зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулахаар 5 машинтай 20-н хөдөлгөөнт эргүүлийн ажилтнууд ажиллаж байна.

  • Эдгээр ажилчид тээвэрлэлтэд оролцож байгаа тээврийн хэрэгслийг зогсоох, түр саатуулах, тээврийн хэрэгслийн жолоочийн эрхийн үнэмлэх, ачааны баримт бичиг, ачаа, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийх эрхтэй
  • Зам тээврийн осол гарсан газарт яаралтай хүрэлцэн очих, гэмтэж бэртсэн хүн байвал туслах, хэргийн газрыг хамгаалалтад авах, ачааг хамгаалах, орон нутгийн цагдаагийн болон эмнэлгийн байгууллага, харьяалах компанид яаралтай мэдэгдэх эрхтэй. Иймд та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтнуудын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллана уу.

УХАМСАРТ ХАНДЛАГА бол жолоочийн аюулгүй байдлын эхлэл

Та өдөр бүр машин жолооддог. Харин энэ нь маш том хариуцлага байдаг бөгөөд цаг ямагт анхаарал болгоомж шаардана.

Доорх 10 алхмыг тээврийн хэрэгсэл жолоодох тутамдаа хэрэгжүүлсэнээр замд тохиолдох бэрхшээлүүдтэй учрахгүй байх асуудлыг зохицуулж чадах ба машин барих бүртээ санаа зовж айх хэрэггүй болно гэсэн үг юм

  1. Чиглэлээ тодорхойл
  • Та яг хаашаа явж байгаагаа мэдэж байх
  • Аль нэг мэдээллийн хэрэгслээр тухайн өдрийн цаг агаарын мэдээ болон бусад сэрэмжлүүлгийн талаар сонсож байх
  • Жолооны ард суухаасаа  өмнө хангалттай амарсан байх
  • Удаан хугацаагаар машин барих бол 2 цаг яваад амарч бай. Хэрэв ядарч байвал тэр даруйдаа зогсож амрах хэрэгтэй.
  1. Машинаа бүрэн бүтэн байлга
  • Өөрийн хариуцсан машин техникийн үйлчилгээг цаг хугацаанд хийж байх
  • Явсан хугацааныхаа үзлэгийг өөрөө шалгаж байх – Үүнд: дугуй, тормоз, гэрэл, шил арчигч болон шингэний түвшин гэх мэт
  • Орчноо сайн харахын тулд машины толь, цонх, болон гадаа гэрлүүд цэвэр байх ёстой.
  1. Анхаарлаа төвлөрүүл
  • Аюулгүй жолоодогч байхын тулд биеийн болоод сэтгэл санааны хувьд машин барихад бэлтгэгдсэн байх
  • Сайн амарч байх нь гэнэтийн зүйл тохиолдоход сандралгүйгээр хариу арга хэмжээг түргэн авах чадвартай байдаг.
  • Анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байвал та түр амрах хэрэгтэй.
  • Жолоо барьж байх үед тайван байх нь туйлын чухал. Жолоо барьж байгаа хүн сэтгэл хөдлөл, бухимдлаа гаргаж огт болохгүй.
  1. Зайгаа хуваалц
  • Аль болох алс харж, хараа шилжүүлэх
  • Өөр жолооч хурдаа хасахгүй байгааг мэдвэл та түүнд зам тавьж өгөх
  • Хөдөлгөөнд оролцож байхдаа 5 секунд тутамд толиндоо харж байх
  • Таны машины ард юу болж байгааг анзаар. Хэн нэгэн ар талд тань тулж ирсэн байна уу, эгнээгээ аюулгүй эзлэж байгаа эсэхийг байнга хянах
  • Тухайн эгнээнд болон замын хажуу хэсгээр саад болохуйц зүйл байгаа эсэхийг байнга урьдчилан харж байх
  • Замын сонголт дээр эргэлзэх асуудал гаргахгүй байх
  1. Анхаарал сарниулах зүйлсийг хязгаарла.
  • Тухайн газарт хүрэхэд хангалттай хугацаа байгаа гэж бод, хэзээ ч яарч болохгүй.
  • Кабины температурыг тааруул.
  • Толио тохируул, суудлаа өөрт эвтэй байдлаар тааруулах,
  • Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аль болох бага ярь, анхааралаа жолоодлого дээр төвлөрүүл
  • Гар утас таны анхаарлыг саринуулна
  1. Эргэн тойрноо хяна
  • Замд ямар нэг саад байгаа эсэхийг шалга.
  • Орчноо байнга ажиглаж яв.
  • Таны өмнө ямар нэгэн тээврийн хэрэгсэл явж байвал тухайн машины арын гэрэл асаж буй эсэхийг хар.
  • Ар талын хөдөлгөөнөө толь ашиглан байнга хянаж яв.
  1. Зай барьж яв
  • Машин хоорондын аюулгүйн зайг барьж явах нь таны болон бусдын самбаачлах хугацааг уртасгана.
  1. Үйлдлээ дохиогоор илэрхийл
  • Машин жолоодоно гэдэг тэвчээр шалгасан ажил байдаг. Өөрийн хийх гэж байгаа үйлдлээ бусдад дохиогоор ойлгуул
  • Мэдэгдэхүйц байх. Энэ нь шаардлагатай тохиолдолд дохионы гэрэл болон дуут сигнал өгч байх хэрэгтэй гэсэн үг юм.
  • Талархал илэрхийлж бай. Гараа өргөх, гэрлээ анивчуулах мэтээр илэрхийлж болно шүү дээ.
  1. Хурдаа хяна
  • Хурдыг дээд цэгт нь хүртэл давхих дуртай хүмүүс олон байдаг. Гэхдээ замын хөдөлгөөн, замын нөхцөл, харагдах орчин эсвэл өөрийн жолоодох чадвар зэрэгтэйгээ хурдыг зохицуулж өгөх хэрэгтэй.
  • Хурд хэтрүүлнээс үүссэн аюул асар их эрсдэл дагуулдагийг бүү март
  1. Суудлын бүсээ бүсэл!!!
  • Осол аваар тохиолдоход суудлын бүс таныг хамгаална.
  • Машинаа барих үед таныг бүрэн хамгаалах ба суудлын бүс хэрэглэснээр аюултай нөхцөлд та аврагдах боломжтой.
  • Иймээс та болон урд, арын суудалд сууж буй, бусад зорчигчид бүгд суудлын бүсээ бүсэлцгээе!