Шалган нэвтрүүлэх цэгээр (ШНЦ) нэвтрэх процесс

НЭВТРҮҮЛЭХ ПРОЦEСС

  1. Пүүний бичиг баримт шалгах, хураах
  2. Системийн бүртгэлийг хийх
  3. бэлэн мөнгө хураах, баримт, НӨАТ-ийн тасалбар өгөх
  4. Зарилгат тээврийн бүртгэл хийх

Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай, нүүрс тээврийн автозам ашиглах эрхээ авсан тээврийн хэрэгсэл Шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэхдээ доорх зааварын дагуу нэвтрэн замын хөдөлгөөнд цааш оролцоно

НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ

  • 1 минут 3 тээврийн хэрэгсэл

Замын хөдөлгөөнд оролцох жолооч нар заавал хөдөлгөөний аюулгүй байдал (ХАБ), зам ашиглах талаарх сургалтанд хамрагдсан байх

НҮҮРС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

НҮҮРС ТЭЭВРИЙН БУС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Ачаатай талдаа

  1. Тээврийн хэрэгсэл ШНЦрүү дөхөж ирэх үедээ хурдаа сааруулан, холын гэрлийг ойрын гэрэл дээр шилжүүлж ЗОГС тэмдэг дээр зогсоно.
  2. ШНЦ-ийн ажилтанд нүүрс ачилтын пүүний баримтыг хураалгана.
  3. Авто жин дээгүүр тээврийн хэрэгслийн бүх тэнхлэгийг жигд дайруулан 5км/ц жигд хурдтай өнгөрч нэвтрэх бөгөөд ШНЦ-ийн ажилтны өгсөн заавар, зөвлөгөөг чанд мөрдөж нэвтэрнэ.

Ачаагүй талдаа

  1. Тээрийн хэрэгсэл ШНЦрүү дөхөж ирэх үедээ хурдаа сааруулан, холын гэрлийг ойрын гэрэл дээр шилжүүлж ЗОГС тэмдэг дээр зогсоно.
  2. Шаардлагатай бол ШНЦ-ийн ажилтанд пүүний падаанаа шалгуулан.
  3. Гэрээ нь хийгдээд анх удаа замаар явж эхэлж байгаа бол ШНЦ ажилтан замын хуудас бичиж өгч шалганаар нэвтрүүлнэ.

Зогс тэмдэг дээр хөдөлгөөнөө бүрэн зогсооно.

  1. Тээврийн хэрэгслийн төрөл, даацаас хамаарч төлбөрийг төлнө.
  2. Захиалгат ачаа тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэл бол захиалга ирсэн эсэхийг шалгуулан, жолооч захиалгын хуудсан дээр гарын үсгээ зурсны дараа нэвтэрнэ.
  3. ШНЦ-ийн ажилтан хаалтаа нээж өгөхөд хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ