Авто зам ашиглах тухай

Зам хариуцагч нь Зам ашиглагчийн нүүрс тээврийн болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаанд авто замаар хангах, Зам ашиглагч нь Гэрээнд заасан нөхцөл, журам, шаардлагын дагуу тээврийг зохион байгуулах, авто Зам эзэмшигч, Зам хариуцагчаас тогтоосон зам ашиглалтын төлбөрийг  төлөхтэй холбогдуулан “АВТО ЗАМ АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ” -г Авто замын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Хог хаягдлын тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль” Замын хөдөлгөөний дүрэм, Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын авто зам ашиглалтын журам (цаашид “Авто зам ашиглалтын журам” гэх) болон “Эрдэнэс Монгол” ХХК (цаашид “Зам эзэмшигч” гэх)-аас баталсан зам ашиглах тарифд болон албан тоотод тус тус үндэслэн байгуулсны үндсэн дээр зам ашиглах эрх нээгдэнэ.