Бидний тухай

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм зочин танд энэ өдрийн мэндийг хүргье.

Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Таван толгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлсэнээр Энержи ресурс ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Таван толгой ХК-уудын оролцоотойгоор 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Гашуун сухайт авто зам ХХК нэртэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж, тус замын хариуцагчаар ажиллаж байна.

Бид нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, жолооч, тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангаж, түргэн шуурхай нэвтрүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, шалган нэвтрүүлэх цэгийн бүртгэл хяналтын системийг боловсронгуй болгож, замын засвар арчлалтыг гэрээгээр гүйцэтгүүлж, гэрээт цагдаагийн тасаг ажиллуулан автын осол, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлж нүүрс тээврийн нэвтрүүлэх хурдыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн тус компани нь 24 цагийн диспетчерын алба, хөдөлгөөнт эргүүлүүдийг ажлуулж замын эрчим, зам дээр гарсан осол аварын талаархи мэдээллийг холбогдох газруудад шуурхай дамжуулан ажилладаг.

Нийт зам ашиглагч байгууллага, иргэдэд зам дагуу явахдаа хурдаа зөв тохируулан, аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг уриалан, алтан шар зам тань өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлж байна.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАЯНМӨНХ

Компанийн танилцуулга

Гашуун Сухайт Авто Зам ХХК нь Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос гашуун сухайт боомт хүртэлх экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замын засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцах зорилготойгоор байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Авто замын тухай” 83 дугаар тогтоолын хүрээнд “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчлалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор уг хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр болсон. Цаашид уг авто замын ашиглалт, тээврийн горимыг хэвээр хадгалах, засвар арчилалт болон бусад үйл ажиллагааг хэвийн явуулах үүргийг уг авто зам дээр тодорхой туршлага, ашиглалтын чадавхи, хүчин чадал бий болгоод буй “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-д гэрээгээр хариуцуулж гүйцэтгүүлэхээр болсон.

Мөн зорилгоор Тавантолгойн бүс нутгийн уурхайн компаниудын дундын өмчлөл бүхий мэргэшсэн авто зам ашиглалтын компани болгон “Гашуун Сухайт Авто зам” ХХК-г зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” ХК компаниуд 2013 онд шийдвэрлэсэн.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, харилцагчдаа дээдэлсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн менежментийг бий болгох.

АЛСЫН ХАРАА
Ажилтан бүрийг хөгжүүлэхэд анхаарч, ижил тэгш боломжоор хангах
Нэгдмэл нэг зорилго бүхий бүтээлч сэтгэлгээ
Монгол Улсын авто замын салбарт шинэ дэвшилтэт технологи, үйл ажиллагаагаараа тэргүүлэгч шилдэг компани болох.

БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Хууль, дүрэм, журмыг чандлан сахих

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Мэргэшсэн боловсон хүчин
  • Хамтын ажиллагаа
  • Шударга, ил тод байдал

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Замын бэлэн байдлыг хангах
  • Замын хураамж төвлөрүүлэх
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж удирдах

АВТО ЗАМЫН ХҮЧИН ЧАДАЛ:

  • Цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилттай
  • 196 ширхэг ус зайлуулах хоолойтой
  • Ачаатай талын замын 5 км тутам, ачаагүй талын замын 10 км тутамд зогсоолтой
  • 24 цагийн ажиллагаатай 3 шалган нэвтрүүлэх цэгтэй (25, 213, 218 км-т)
  • Автомат бүртгэл, камерийн хяналтын системтэй, Ухаа худаг дахь уурхай, Цагаан хад дахь НАБТ-ын мэдээлэлтэй шууд холбогдсон