Нийт замын зорчих хэсэгт хальтиргаа үүссэн газруудад бодис цацаж, зам дээр үүсэх эрсдээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын нийт хэсгээр цас орсоны улмаас  57+000-урагшаа замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцохыг жолооч тээвэрчид нарт анхааруулж байна.

Зам, засвар арчлалтын ажилчид хальтиргаа, гулгаа үүссэн газруудад бодис цацаж, зам дээр үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.