УУХҮЯ: Гашуун сухайт боомтод төр, хувийн хэвшлийн түншлэлээр чингэлэг тээвэр терминал байгуулж, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа. Бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан  гүйцэтгэгч 17 компанийн 430 орчим хүн 2 сарын хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Төслийг “Энержи ресурс ” ХХК  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой ” ХК-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн.

Баяннуур аймгийн захиргаа, Ганц мод боомтоос Улсын үйлдвэрээ дэмжих бодлого барьж 200 нүүрс тээврийн хэрэгслийг 280 болгон 80-аар нэмэгдүүлсэн. Энэ нь БНХАУ-н Улсын үйлдвэртэй гэрээтэй “Энержи ресурс ” ХХК-аас 40, Говь хангайн хөдөлмөр ХХК-аас 40-г нэмж тогтмол явуулах чиглэл барьж байна.

Цагаан хад суурьшлын бүсэд нөөц 8сая тонн байгаа бөгөөд 9 сарын 6-нд 2 нүүрс тээврийн жолоочоос эерэг тохиолдол  гарч 9 сарын 7-нд хил татаагүй байна. Нүүрс тээврийн таталт хийхээр монгол талаас шинжилгээний баг ажиллаж байна.