Замын байгууламжид үүссэн эвдрэл
Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн 239 км авто замын трассын дагуу 2021 оны 07-р сарын 22-25-ны хооронд орсон борооны улмаас зам, замын байгууламжид үүссэн эвдрэл
Замын чиглэл: Тавантолгой-Гашуунсухайт 239 км
Үзлэг хийсэн хугацаа: 2021 оны 07-р сарын 25-29.
Үзлэгээр илэрсэн зам, замын байгууламжийн эвдрэлийн төрлүүд: Замын хөвөө, далан усанд идэгдэн урссан, бетон бэхэлгээтэй хөвөө, далангийн хажуу налуу эвдэрч угаагдалт үүсэн зорчих хэсэгт тулсан, бетон давуулах далангийн зорчих хэсгийн бетон хавтангуудийн эвдрэл ихсэж том нүх үүссэн, хажуу налуу болон шалны чулуун бэхэлгээ эвдэрч урссан, элс шороо ихээр хуримтлагдсан, ус зайлуулах хоолойны орчим угаагдалт явагдаж хоолойны чулуун бэхэлгээ хөндийрч угаагдсан,хоолойны нуруу ил гарсан, суваг шуудуу элс шороогоор дүүрч битүүрсэн, ус зайлуулах хоолойгүй газарт ус ихээр хуримтлагдсан эвдэрлүүд байна.
Recent Comments