НҮҮРС ТЭЭВРИЙН ШИНЭ ТЕРМИНАЛ ТӨСЛИЙН АЖИЛ 60%-ТАЙ ЯВЖ БАЙНА

 

Таван толгойн бүлэг ордын 3 уурхай болох Энержи ресурс ХХК, Таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХХК нараас тус бүр 20 нүүрс тээврийн хэрэгсэл туршилтаар терминал төслийн талбайруу тээвэр хийх гэж байна.

Терминал төслийн ажил 60%-тай явагдаж байгаа бөгөөд 8-р сарын 25-нд нээлт хийж терминал тээврийн уртын урт чиглэл явж эхлэхээр яригдаж байна.

Өмнөговь аймаг, Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд 4000 жолооч 14 хоног тусгаарлагдаж богинын нүүрс тээвэр хийхэд бэлэн болсон. Нүүрс тээврийн жолооч нараас ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн компанийн тээвэрлэх эрхийг хааж бусад тээврийг хэвийн явуулж байх талаар БНХАУ-н хилийн боомттой урьдчилсан байдлаар тохиролцсон байна.