Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа

Нүүрс, зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Гашуун сухайт хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны орлогч дарга Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хүрээнд нүүрсний тээврийн хэрэгслийн жолооч нараас PCR шинжилгээ авч байгаа ба нүүрс тээврийн экспортын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдүүлэн ажиллаж байна.

Нүүрс тээврийн тээвэрлэгч нарын 1-р ээлжээр ирсэн 577 жолоочийг  Цогтцэций суманд 14 хоног тусгаарласан байгаа ба эдгээр жолооч нар 2021.08.12нд тусгаарлалтын хугацаа дуусаж Цагаан хаданд очиж ингэснээр тээвэрлэгч нарын тоо 1024т хүрч Нүүрс тээврийн экспортын тоо хэмжээ нэмэгдэх талтай байна.

Хятадын талаас  Ковид-19 тусаад эдгэсэн тээвэрлэгчийг энэ он дуустал хүлээн авахгүй гэсэн мэдээлэл хэлээд байна