Хилийн боомт хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Гашуун Сухайт боомтод ажиллаж байна.

2021.08.01 өдөр Хилийн боомт хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч хошууч генерал н. Лхачинжав, дэд орлогч Н.Амарзаяа нараар  ахлуулсан ажлын хэсэг Гашуун Сухайт боомт дээр ажиллаж байгаатай холбогдуулан “Гашуун Сухайт авто зам” ХХК-ний дэд захирал Ж.Майбаяр ажил үүргийн зохион байгуулалт нөхцөл байдлын талаар танилцуулан хамтран ажиллах талаар санал хүсэлт солилцлоо.