2021.07.23 ний өдрийн байдлаар Гашуун Сухайт боомт болон Цагаан хад суурьшлын бүсийг ногоон бүс болгох зорилгоор Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Л.Алтангэрэл-ээр ахлуулсан ажлын хэсэг Цагаан хад хэсэгт хатуу хөл хорио тогтоон ажиллаж байна.
Хөл хорио тогтоосонтой холбогдуулан хамгаалалтын бүсийг 2 дахин нэмэгдүүлж дотоодын цэрэг цагдаагийн албан хаагч нар эргүүл хамгаалалтад хийж байна. Гашуун Сухайт боомтоор зэсийн баяжмал болон нүүрс тээврийн хэрэгслийг 2021.07.16 ний өдрөөс эхлэн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тээвэрлэгчдийг Монгол тал болон Хятад талд давтан шинжилгээнд хамруулан тайван зогсоолд тусгаарлаж экспортын тоог нэмэгдүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна.
2021.07.22 ний өдрөөс эхлэн Цагаан хадны Гаалийн Хяналтын бүс(НАБТ)-ийн талбайгаас ачилтад орсон тээврийн хэрэгслүүдийг тайван зогсоол руу татах ажлыг эхлүүлэхэд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байна. Хайрхан баг Аймгийн онцгой комисс болон засгийн газрын биет төлөөлөгч нар хуралдаж хатуу хөл хориог цаашид сунгах талаар эцэслэн шийдвэрлэнэ.
Recent Comments