“ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ” ХХК ТҮР ЗАМЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Таван толгой Гашуун сухайт чиглэлийн стратегийн өндөр ач холбогдол бүхий 239 км авто замын бэлэн байдлыг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК энэ оны зам засвар, арчлалтын ажлыг 2020 оны 1 дүгээр сараас эхлүүлсэн билээ.

Тус хатуу хучилттай авто замд өнгө хучилт хийхтэй холбогдуулан энэ онд 52 км түр замын ажил хийгдэх төлөвлөгөөтэй ба энэ ажил 4 сарын 15-ны өдрөөс эхэлсэн байна. 

2019 онд түр зам байгуулах тендэрт шалгарсан компаниуд 3,8 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр 50 км урт түр замын ажлыг гүйцэтгэж байсан бол 2020 онд “Гашуун Сухайт Авто Зам” ХХК түр замын ажлыг хариуцаж хийснээр 50 км урттай түр замыг 1,9 тэрбум төгрөгт багтааж гүйцэтгэх боломжтой боллоо.

Үүний үр дүнд

1-т Асар их хэмжээний хөрөнгө хэмнэгдэж байна

2-т Зам засварын ажлыг 6-сарын 15-аас эхлүүлэх боломжтой болж байгаа буюу асар их цаг хугацааны хэмнэлт гарч зам засварын ажлыг дулааны улирлалд багтаан бүрэн, чанартай хийж дуусгах ач холбогдолтой юм.

Өмнөх жилүүдэд түр замын ажил 7 сарын 20-30-ны хооронд тавигдаж зам засварын ажил 8-р сараас эхлэж байлаа.