ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ БАЙНА

“Гашуун Сухайт Авто Зам” ХХК Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 100 ш төмөр бетон хаалт, Гэрээт цагдаагийн тасагтай хамтран осол ихээр гардаг цэгүүдийн судалгааг гаргаж, авто зам дагуу хэд хэдэн байршилд мэдээллийн самбар суурилуулаад байна.