МУ-ын засгийн газрын нээлттэй өдөрлөгт-“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар болон төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар хүргэх, танилцуулах зорилготой “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ” 2019 оны 09 дүгээр сарын 16-29-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн үйл ажиллагаа болон Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын хүрээнд хийгдсэн ажил, нүүрс тээврийн өнөөгийн төлөв байдлыг танилцуулан амжилттай оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, “Ашигт малтмал, газрын тосны газар”-ын дарга Х.Хэрлэн болон 1100-1200 орчим иргэдэд “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн үйл ажиллагааг таниулан сурталчиллаа.