“Таван нас”-ны ойтой давхацсан Сумын аварга шалгаруулах тэмцээн

5 нас. Хүнээр бол хэдий балчир нас ч байгууллага хамт олны хувьд суурь нь хэдийнээ бэхжсэн хөгжлийн эхэн үе билээ. Тиймээс ч энэ жил 5 жилийн ойгоо тэмдэглэж буй “Гашуун сухайт авто зам” ХХК-ийнхан ойнхоо хүрээнд олон цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхлэл нь Цогтцэций сумын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн гэнэ. Тэмцээний нээлтийн үеэр Гашуун сухайт авто зам ХХК-ий дэд захирал, Олон улсын хэмжээний мастер Ж.Майбаяр ”Хэдийгээр энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулаад 3 жил болж байгаа ч энэ жил 5 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог” хэмээн хэлж байсан. Нээлтийн арга хэмжээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүн, Эрдэнэс таван толгой ХК-ий ерөнхий менежер Төмөрсүх, Энержи ресурс ХХК-ий Тээвэр ложистик хариуцсан захирал Г.Саранбаатар нар оролцсон юм.

Тэмцээн эхлэхийн өмнө тус компанийн дэд захирал Ж.Майбаяр, хүний нөөцийн ажилтан Мөнхсугир болон ТУЗ-ийн гишүүд сумын ахмад тамирчин Ө.Ганчимэг, Ц.Мөнхдэлгэр, Ц.Норовсүрэн нарт хүндэтгэл үзүүлж уулзалт арга хэмжээ зохион байгуулж тэдний санал бодлыг сонсож цаашид  хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм.Энэ үеэр дэд захирал Ж.Майбаяр цаашидаа энэ тэмцээнээ хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангилалаар явуулж ялангуяа хүүхэд өсвөр үедээ илүү түлхүү анхаарах хэрэгтэй байна хэмээн мөн Дѳлгѳѳн дүүдээ түргэн эдгэрэхийг ерѳѳгѳѳд

Гашуунсухайт автозам ХХК-ы баг 500.000
Хишиг арвин ХХК-ы баг 100.000
Энержи ресурс ХХК-ы баг 100.000 тѳгрѳг хандивлан.
Дѳлгѳѳн дүү минь Сагсан бѳмбѳгийн ИХ ГЭР БҮЛДЭЭ түргэн эдгээд ирэхийг хүлээж байна хэмээсэн бол ахмад тамирчин Ц.Мөнхдэлгэр сумынхаа спортын холбоог “амь оруулж” амжилт гаргаж байгаа спортдоо түлхүү анхаарч уул уурхайн компаниудадаа төрөл бүрээр нь хариуцуулж өгөх хэрэгтэй байгааг ч дурдсан. Нээлтийн арга хэмжээний эхэнд ахмад тамирчдад алд цэнхэр хадаг. дурсгалын зүйлийг гардуулсан юм.

Энэ үеэр ахмад тамирчидын сэтгэгдэлийг сонссон юм.

 

Гар бөмбөгийн спортын дэд мастер Ц.Мөнхдэлгэр:

Миний хувьд Гашуун  сухайт автo зам компанийг сайн мэднэ. Өмнө сумын ИТХ-ын дарга байхдаа хамтарч ажиллаж байсан. Сумын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн тус компанийн нэрэмжит тэмцээн болоод 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил 5 жилийн ойнхоо хүрээнд их сайхан зохион байгуулж ахмад тамирчид биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад их баярлаж байна. Ахмад тамирчид бидний хувьд энэ тэмцээнд оролцмоор байдаг ч залуучууд дунд ороод тоглоод байж чадахгүй юм. Ахмад тамирчидын дунд зохион байгуулахаар хоёр гурван л баг гарах байх. Тэгэхээр тэмцээнд оролцож байгаа баг тус бүр багтаа нэг нэг ахмад тамирчин оролцуулаад явбал зүгээр санагддаг. Цаашид сум орон нутагт зохион байгуулж  спортын тэмцээнийг уул уурхайн компаниуд маань төрөл төрлөөр нь хариуцаж аваад зохион байгуулаад явбал илүү оновчтой гэж хардаг. Уулзалтын үеэр энэ талаар танай компанийн удирдлагуудад хэллээ. Өнөөдөр дэлхийд өрсөлдөх хэмжээний спортын төрлүүдэд амжилт гаргаж байгаа тамирчидаа дэмжих сан байгуулж ажиллах хэрэгтэй байна. Энэ талаар нэлээд хөөцөлдөж явна гэж бодож байгаа.

Ахмад тамирчин, физикийн багш Ц.Норовсүрэн:

Энэ үйл ажиллагаа бол үнэхээр зөв зүйтэй үйл ажиллагаа байгаа юм. Учир нь спорт гэдэг гэр бүл, хувь хүн, нийгэмд зөв төлөвшилийг бий болгож байдаг юм. Цаашид насны ангилалаар зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Залуу үеийн хүмүүжил төлөвшилд их нөлөөтэй. Уул уурхайн бусад компаниуд ч гэсэн энэ арга хэмжээг дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Цаашид зөвхөн сагс, гар бөмбөгийн төрлөөр хязгаарлагдахгүй оюуны спорт шатар, даамыг илүү их анхаараасай гэж хүсдэг. Сүүлийн үед энэ төрлөөр манай сумын тамирчид дэлхийд нэлээд амжилт гаргаж байна. Уул уурхайн компаниудад хүсэлт тавихад нааштайгаар дэмжиж ажиллах байхаа гэж бодож байна хэмээн өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан.

Тэмцээн эрэгтэй эмэгтэй шилдэг багуудыг шалгаруулахаас гадна энэ жил эрэгтэй, эмэгтэй, үзэгчидийн Холын зайн шидэлтийн аваргыг шалгаруулсан нь бас нэг онцлог гэж хэлж болно. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд нийт 20 багийн 200 гаруй тамирчид оролсон юм. Жил бүр тэмцээнд оролцох тамирчидын тоо нэмэгдэж улам л сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болж байна хэмээн үзэгч хөгжөөн дэмжигчид хэлж байсан.

1-р байр эрэгтэй Хишиг Арвин Индустриал,

2-р байр эрэгтэй Энержи Ресурс ХХК,

3-р байр эрэгтэй Цогтцэций Спорт Холбоо,

1-р байр эмэгтэй Цогтцэций Спорт Холбоо ,

2-р байр эмэгтэй Энержи Ресурс ХХК,

3-р байр эмэгтэй ЦЦ сумын Цагдаа,

Шилдэг эрэгтэй Хишиг Арвин Тамир,

Шилдэг эмэгтэй ЦЦ Спорт Холбоо Тунгалаг

Холын зайн шидэлт эрэгтэй Таван Толгой Амарбаясгалан,

эмэгтэй ЦЦ Спорт Холбоо Буян-Оргил

үзэгчдийн дунд холын зайн шидэлт эрэгтэй Төрболд нар түрүүлсэн юм.

Тэмцээнийг Монголын шүүгчдийн холбооны шүүгч Ганбаяр, Нямцогт, Ариунбаяр, Билгүүнбаатар нар шүүн явуулсан.

Эрүүл явбал мянган лан алт гэдэг. Бас Эрүүл явбал улсын наадам үзнэ гэсэн их зохиолчийн шүлэг ч бий. Хүний эрүүл энх нь байх хэдийгээр өөрөөс шалтгаалах ч 24цагийн ээлжийн ажилтай хүмүүст цаг хугацааны хувьд хомс байх нь их. Магадгүй тиймээс ч тус компанийнхан энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон байгуулдаг биз ээ.