“Гашуун Сухайт Авто Зам” ХХК 2018 оны зам засварын мэдээлэл

Таван толгой- Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн зам засварын ажлын танилцуулгаа

 

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 237км авто замд 2018 онд ээлжит болон их засварын ажлын хүрээнд нийт 13 багц ажил хийгдсэн.

 

  1. Температурын хэв гажилтын заадас гагнах ажил 4 багц
  2. Авто замын их болон урсгал засварын ажил 4 багц
  3. Зогсоол шинээр барих ажил
  4. Авто замын босоо тэмдэг, тэмдэглэгээ ажил
  5. ШНЦ 1, 3-ийн өргөтгөлийн ажил
  6. Авто замын өвөл, зуны арчлалт, шуурхай бэлэн байдлын 2 багц ажил нийт 13 багц ажил хийгдсэн.

Авто замын онцгой ажил

2018 оны 7, 8-р саруудад олон хоног дараалан их хэмжээний бороо орсны улмаас олон удаагийн давталттай үер бууж ТТ-ГС чиглэлийн 239км хатуу хучилттай авто замын хэд хэдэн хэсгүүдэд хөвөө нурж, далан сэтэрч онцгой байдал үүссэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн уг эвдрэлүүдийг цаг алдалгүй засварлаж, нүүрс тээвэрлэлтийг хэвийн явуулах арга хэмжээг авч ажилласан. Онцгой ажлын хүрээнд 7 компани авто замын 3 хэсэгт 1.6км авто замын даланг өндөрлөж, Хос хоолой 5 цэгт, дан  хоолой 3 цэгт  шинээр хийх, давуулах далангийн засвар, хөвөөний засварын ажил 27 цэгт тус тус хийж гүйцэтгэсэн.

2018 онд хийгдсэн нийт ажил

2018 онд нийт Авто замын ээлжит, их засварын ажил, авто замын өвөл, зуны арчлалт, шуурхай бэлэн байдал, авто замын онцгой ажлын хүрээнд 20 төрлийн гэрээт ажлыг 11 компани хийж гүйцэтгэсэн. Засварын ажлуудаас Багц-4 “Билэгт зам”ХХК ажил 50% , хөвөөний засварын ажил гүйцэтгэж байгаа “Жавхлан харгуй” ХХК компаниудын ажил 97%  дуусаагүй үлдсэн байгаа.  Бусад компанийн ажил хийгдэж дууссан. Авто замын өвөл зуны арчлалт, шуурхай бэлэн байдал хариуцаж 2 компани замыг 120 км-ээр хуваан ажиллаж байна.